To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Аавдаа үнсүүлэхийн жаргал

Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Амин нөмөр бараагийг тань санаад л байна
Гутаг суусан хацраа үнэрлүүлмээр бодогдох юм
Гунигийн сүүдэр үрээс чинь хурдан үргэнэ дээ

Аавдаа би хурдхан очоод үнсүүлмээр санагдах юм
Ачлахын үнэн үгийг тань үгүйлээд л байна
Бодолд бүдэрсэн духаа өгөөд үнэрлүүлмээр л байна
Бүүдгэр зовлон үрээс чинь түргэн холдоно доо

Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийг минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь

Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Ашдын жаргалд түшгийг тань үгүйлээд л байна
Тэнгэр аавдаа сэтгэлээ дэлгээд үнэрлүүлмээр л байна
Тэгж л миний зүрхэнд минь наран мандана даа

Facebook Twitter Google Plus