To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Учран золгохын ерөөл

Ардын сургуулийн алтан босгыг

Алхаж орсон анхны өдрөөс

Арвин эрдмийг шимтэн хүртсээр

Арван жилийг ардаа орхилоо

Хүслийн жигүүр ургуулж өгсөн

Хүрэх ирээдүйг угтуулж заасан

Арван жилийн сургуулиа дурсаж

Ачит багш нараа санаж явна

Хэдхэн чихрээ таллан хувааж

Хэцүү хичээлээ хамтран давтаж

Сурагчийн хувцсаар ижилдэн гоёсон

Сургуулийн жилүүдэд дэндүү дасчээ

Зузаан дэвтэрт үлдээж өгсөн

Зураг дурсгал чинь дурайж байна

Зуурдын биш ээ үүрдийн сэтгэлээр

Зуу насласан ч хадгалж явна

Ажил эрдмийн замыг дагаад

Арван зүгтээ замнан одоод

Уудам нутагтаа таран суусан ч

Учран золгохын ерөөл байна

Уудам нутагтаа таран суусан ч

Учран золгохын ерөөл байна

Facebook Twitter Google Plus