Хайрын орчлон

Дуулан дуулан уясаад

Дутуу бүхнийг умартаад

Сэтгэлдээ нартай замбууд

Сэмэрч дурласан хайр минь ээ

Зүүдэндээ нулимстай хорвоод

Зүрхэнд зөнгөөр учирсан

Хайлан бүүвэй орчлондоо

Хамгаас нандин хайр минь ээ

Хайрлан уярч догдлоод

Хатуу бүхнийг умартаад

Бодолдоо сүүтэй замбууд

Болзоонд зогссон хайр минь ээ

Зүүдэндээ нулимстай хорвоод

Зүрхэнд зөнгөөр учирсан

Хайлан бүүвэй орчлондоо

Хамгаас нандин хайр минь ээ

Гэрэвшин гэрэвшин учрах

Гэгээн харгуйг мөрөөдсөн

Онгод хуртай замбууд

Онцгойлж ивлэсэн хайр минь ээ

Зүүдэндээ нулимстай хорвоод

Зүрхэнд зөнгөөр учирсан

Хайлан бүүвэй орчлондоо

Хамгаас нандин хайр минь ээ

Facebook Twitter Google Plus