Ботгон нүд

Янзаган цагаан цээжийгээ

Дээлийн цаанаа хаагаа юу

Янагийн хөмсгөн уруулаа

Зүүдэн цаанаа нуугаа юу

Зүүдэн цаанаа нуугаа юу

Туурай дэргэх чимээгээр нь

Ботгон нүдээ далдлаа юу

Тотго нь өндөр өвгөдөөсөө

Бэргэн гуйхаас айгаа юу

Бэргэн гуйхаас айгаа юу

Хазаар харших үүрээр нь

Уужаа өмсөхөөс ичээ юу

Хацраа үлдээж үнсүүлэх

Хүний заяа хоёулаа

Хүний заяа хоёулаа

 

Facebook Twitter Google Plus