Дорнын цагаан саран

Сарны туяанд цэцэг ургана
Салхины сэвшээнд үлгэр урсана
Саруул хар нүдийг чинь санана
Салшгүй хамтдаа суугаасай

Дорнын цагаан саран
Шөнөжин дуулаж хонолоо
Дотно янаг хүүтэйгээ
Насаараа цэнгэж суумаараа

Сарнайн дэлбээнд шүүдэр унана
Цагаан гэгээнд Хэрлэн урсана
Сайхан бор царайгий чинь бодно
Цаглашгүй мөнхөд жаргаасай

Дорнын цагаан саран
Шөнөжин дуулаж хонолоо
Дотно янаг хүүтэйгээ
Насаараа цэнгэж суумаараа

Зандны үнэрт салхи нь сэвшинэ
Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдэлнэ
Зөөлхөн ээх зангийг чинь хүснэ
Хэмжээлшгүй ихээр хайрлаасай

Дорнын цагаан сар
Шөнөжин дуулаж хонолоо
Дотно янаг хүүтэйгээ
Насаараа цэнгэж суумаараа

Facebook Twitter Google Plus