To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Алсаас чамдаа

Холын шувуугаар үгээ дайлаа
Хонгор чамд минь дуулан жиргэж хүргээ юм болвуу
Санасан сэтгэлийн минь хайрын дууг минь сонсоод
Сартай үдшээр намайгаа дурсан үгүйлэх юм болвуу

Алдаатайн оноотой амьдарлын харгуйд
Амрагаа түшээд жаргаж суувал
Амьдрал тэр шүүдээ

Борлог үүлсээр хүслээ шивнэлээ
Бодолд хорогдох чинийхээ сайхныг үүлнээс олж харлаа
Шивнэсэн үгсийг минь чамд минь дамжуулж
Шиврэх бороог түүнд минь хүргэж илбэх юм болвуу

Дураар талдаа дуугаа аяллаа
Дурдан салхитай хайрын дуугаа хамтдаа нэг дууллаа
Тэнгэрийн салхи нь дууг минь өртөөлсөөр
Тэмүүлсэн сэтгэлийг энхрий чамд хүргэх юм болвуу

Facebook Twitter Google Plus