To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хайрлаарай

Нууж унагасан нулимсыг минь хайрлаарай
Намрын цагаан манангаар арчиж хайрлаарай
Чамаас єєр хэнийг ч хайрлахгvй гэж амалсан
Чандган сартай тэр vдшийг дурсан дурсан хайрлаарай

Нууж унагасан нулимсыг минь хайрлаарай
Дотогшоо унагасан нулимсыг минь хайрлаарай
Дорнын дагаан манангаар арчиж хайрлаарай
Єєрєєс чинь бусдад сэтгэлээ алдахгvй гэж амалсан
Єндєр сартай тэр намрыг дурсан дурсан хайрлаарай

Чимээгvй унагасан нулимсыг минь хайрлаарай
Цэцгийн зєєлєн салхиар арчиж хайрлаарай
Харцнаас чинь хэзээ ч алдахгvй гэж амалсан
Хаврын сартай тэр тэнгэрийг санан санан хайрлаарай

Чимээгvй унагасан нулимсыг минь хайрлаарай
Нvд дvvрэн нулимсыг минь хайрлаарай
Намрын алтан навчист шингээж уучлаарай
Амьдралыг чинь мєнхєд гэрэлтvvлж явна гэж амалсан
Анирхан сартай тэр агшинг санан санан хайрлаарай
Нvд дvvрэн нулимсыг минь хайрлаарай

Facebook Twitter Google Plus