To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

АНХНЫ ХАЙР

Унаган багын аашаараа
Уулын гөрөөс шиг омголон явлаа
Уулын гөрөөс шиг омголон явахдаа
Усгал сайхан харцтай учирлаа

Хайрын нандин сэтгэл
Хаанаас ирдэг юм бэ
Аз жаргал зөгнөсөн анхны хайр
Алаг зүрх түшээд ирэв үү
Алаг зүрх түшээд ирлээ
Анхны хайр анхны хайр
Хаанаас ирдэгийм бэ?

Дэврүүн багын аашаараа
Дэнжийн цэцгүүд шиг ганхаж явлаа
Дэнжийн цэцгүүд шиг ганхаж явахдаа
Дэрсхэн хонгор чи минь учирлаа

Хайрын нандин сэтгэл
Хаашаа намайг хөтлөнө вэ
Аз жаргал зөгнөсөн анхны хайр
Алаг зүрх түшээд ирэв үү
Алаг зүрх түшээд ирлээ
Анхны хайр анхны хайр
Хаашаа хөтлөнө вэ

Facebook Twitter Google Plus