АМЬДРАЛ ЧАМД БИ ХАЙРТАЙ

Ирсэн нь болбол буцах болдог дэлхийд
Энгэрээ тїшээд євгєд минь одлоо ч 
Ээжээ баярлуулж їрс нь тєрдєг юмаа
Эхийн хэвлийгээс хїйгээр салавч 
Эх орноосоо амь минь салдаггїй
Амьдрал аа ,амьдрал аа би чамд хайртай
Хїслээ дагаад хяслан ирдэг хорвоод
Хїссэн бїхэн санаснаар болдоггїй ч
Хїний хїї чинь зорьсондоо хїрдэг юм
Аавын голомтоос галаа таславч
Алаг їрийнхээ хайраа тасалдаггїй 
Амьдрал аа , амьдрал аа би чамд хайртай
Жаргал зовлон ээлжлэн байдаг орчлонд
Хагацлын сїїдэрт зїрх дааран уйлдагч 
Хайрын нємєртєє уужран дуулдаг юм
Амин насныхаа урсгал тасравч 
Алтан ургийн хэлхээ тасардаггїй 
Амьдрал аа , амьдрал аа би чамд хайртай

 

Facebook Twitter Google Plus