Эрдэнэт Монголоо дуурсгана

Ертөнцийн сонорыг
сүвэлсэн ивээл
дагшин алдар
Ерөөлт цагаан тавилан
уулс хангайн авшиг
Холын түүхээ нууцалсан
эрдэнэсийн ундарга цацал
Хойморт завилан
цэнхэртсэн сэтгэлийн
гэгээт нутаг
Хотлын хүслийг дэврээсэн
учрал цагаан замнал
Хосгүй нүнжигт замилан
удмын дулаан заяа
Эрдэнэс сөгнөн түвширсэн
баян буурал шороо
Эгнэгт шимтэн идээшсэн
сэтгэлийн гэгээт нутаг
Зуунаар зурагдсан
бурхадын минь шүншиг
Жарнаар жаргаасан
буяны минь ембүү
Эрдэнэт Монголоо
дуурсгана
Эрдэнэт Монголоор
дуурсана
Зуунаар зурагдсан
бурхадын минь шүншиг
Оюуны чадлаар нүүдэллэх
уулсын шидэт урсгал
Орчлонг гоодсон тунамал
учрал дайлсан эгшиг
Чулууд зээглэн үелсэн
уурхайн үзэмжит цооног
Чуулж хамтдаа бадраасан
сэтгэлийн гэгээт нутаг
Зуунаар зурагдсан
бурхадын минь шүншиг
Жарнаар жаргаасан
буяны минь ембүү
Эрдэнэт Монголоо
дуурсгана
Эрдэнэт Монголоор
дуурсана
Зуунаар зурагдсан
бурхадын минь шүншиг
Зуунаар зурагдсан
бурхадын минь шүншиг
Жарнаар жаргаасан
буяны минь ембүү
Эрдэнэт Монголоо
дуурсгана
Эрдэнэт Монголоор
дуурсана
Зуунаар зурагдсан
бурхадын минь шүншиг
Зуунаар зурагдсан
бурхадын минь шүншиг
Facebook Twitter Google Plus