10 ЖИЛИЙН ДУРСАМЖ

Зуны өглөөний наранд улаан тууз чинь дэрвэсэн
Зулзган жаахан охин сургуулийн босго алхсан
Зуурдхан юм шиг өнгөрсөн 10 жилийн дараа
Зурвас чамдаа илгээж хайраа би чинь илчилсэн

Мөнгөн хонхны дуунаар мөдхөн сална гэхлээр
Мөрөөдөж явсан чи минь орхиод одох шиг уйтай
Дасаж дурласан сэтгэл минь дарвуулт завь шиг хийсэж
Даруухан явсан нас минь хайрын галаар дүрэлзэнэ

  10 жил үерхсэн
  Ариухан дурсамжаа мөнхөлж
  Амьдралд хэзээ ч салахгүй
  Анд найзууд болохсон
  10 жил үерхсэн
  Ариухан дурсамжаа мөнхөлж
  Амьдралд хэзээ ч салахгүй
  Анд найзууд болохсон

Дуугүй явсан жилүүдэд дурласан сэтгэл минь үнэн шүү
Дурсамж дүүрэн насанд минь дутуу нь ганцхан чи шүү
Дасаж дурласан сэтгэл минь дарвуулт завь шиг хийсэж
Даруухан явсан нас минь хайрын галаар дүрэлзэнэ

Зуны өглөөний наранд улаан тууз чинь дэрвэсэн
Зулзган жаахан охин сургуулийн босго алхсан
Зуурдхан юм шиг өнгөрсөн 10 жилийн дараа
Зурвас чамдаа илгээж хайраа би чинь илчилсэн

  10 жил үерхсэн
  Ариухан дурсамжаа мөнхөлж
  Амьдралд хэзээ ч салахгүй
  Анд найзууд болохсон
  10 жил үерхсэн
  Ариухан дурсамжаа мөнхөлж
  Амьдралд хэзээ ч салахгүй
  Анд найзууд болохсон

10 жил үерхсэн
Ариухан дурсамжаа мөнхөлж
Амьдралд хэзээ ч салахгүй
Анд найзууд болохсон

Facebook Twitter Google Plus