To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Дулаахан

Харахад нь хайр цацрах
Харц чинь нэг л дулаахан
Хүүгээ өхөөрдөн эрхлүүлсэн
Ханийн минь сэтгэл дулаахан
 
Хайртай ханийн минь хайр гийсэн
Хорвоо өөрөө дулаахан, дулаахандаа
 
Дуулахад нь дэлхий уярах
Төрх чинь нэг л дулаахан
Амин заяа холбосон
Ханийн минь сэтгэл дулаахан
 
Хайртай ханийн минь хайр гийсэн
Хорвоо өөрөө дулаахан, дулаахандаа
 
Мишээхэд нь цэцэг дэлгэрэх
Уруул чинь нэг л дулаахан
Намайгаа хайраар ивээсэн
Ханийн минь сэтгэл дулаахан
 
Хайртай ханийн минь хайр гийсэн
Хорвоо өөрөө дулаахан, дулаахандаа
 
Хамтдаа туулах орчлонд
Халуухан хайраараа дулаацдаг аа
Итгэл сэтгэлээр ээнэгшээд
Энрхийхэн чамдаа дулаацдаг аа
 
Хайртай ханийн минь хайр гийсэн
Хорвоо өөрөө дулаахан, дулаахандаа
 
Хайртай ханийн минь хайр гийсэн
Хорвоо өөрөө дулаахан, дулаахандаа, дулаахандаа
Facebook Twitter Google Plus