To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хосоороо

Сүүн дээлтэй хүний орчлондоо
Сэтгэлийн сайхныг хайраар бадраагаад
Хонгор амраг чамтайгаа хамтдаа
Хос мориороо хатируулж явна
     Хазаар дарах морь минь хосоороо
     Ханилан учрах тавилан хосоороо
     Харшлах дөрөөний уянга хосоороо
     Харгуйд үлдэх мөр минь хосоороо
Наран мандах уудам хорвоодоо
Нандин ариун хайраа дээдлээд
Зүрхний  бяцхан чамтайгаа жаргаад
Зүс хуаран давихаж явна
     Хазаар дарах морь минь хосоороо
     Ханилан учрах тавилан хосоороо
     Харшлах дөрөөний уянга хосоороо
     Харгуйд үлдэх мөр минь хосоороо
Эрхэст тэнгэртэй энэхэн замбуулиндаа
Итгэлийн гэрэлтэй хайраар цэлмээд
Эвийн сэтгэлээр биесээ хайрлаад
Ижилхэн хүлгээрээ хурдалж явна
     Хазаар дарах морь минь хосоороо
     Ханилан учрах тавилан хосоороо
     Харшлах дөрөөний уянга хосоороо
     Харгуйд үлдэх мөр минь хосоороо
Facebook Twitter Google Plus