Бурхан

Хорвоод хүмүүс мэндлээд
Хормын төдий амьдрахдаа
Үнэн худал хоёрыг
Үнэлж ялгаж амждаггүй
Хууртаж мэхлэгдсэн хойно нь
Худлаа гэдгийг мэднэ ээ
Үхэж үрэгдсэн хойно нь
Үнэний тухай ярина аа
 
  Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол
  Хэчнээн залуу байсан чи хамаагүй ээ
  Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол
  Буян нүгэл хийсэн чинь ялгаагүй ээ
  Хөрсөн цогцосоо чи дэлхийдээ үлдээж
  Хүсэл мөрөөдлөө чи өөртөө аваад
  Алсын нэгэн одны зүг 
  Анир чимээгүй нисэн одно оо, нисэн одно оо
 
Нэг л мэдэхэд өдөр өнгөрч
Нэг л мэдэхэд жил өнгөрч
Буурал хорвоогийн жамаар
Бурханы оронд бид очно оо
Зулын бяцхан гал
Замыг чинь гэрэлтүүлнэ ээ
Бүлээн нулимс унагаж
Хүмүүс чамайг үднэ ээ
 
  Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол
  Хэчнээн залуу байсан чи хамаагүй ээ
  Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол
  Буян нүгэл хийсэн чинь ялгаагүй ээ
  Хөрсөн цогцосоо чи дэлхийдээ үлдээж
  Хүсэл мөрөөдлөө чи өөртөө аваад
  Алсын нэгэн одны зүг 
  Анир чимээгүй нисэн одно оо
 
  Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол
  Хэчнээн залуу байсан чи хамаагүй ээ
  Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол
  Буян нүгэл хийсэн чинь ялгаагүй ээ
  Хөрсөн цогцосоо чи дэлхийдээ үлдээж
  Хүсэл мөрөөдлөө чи өөртөө аваад
  Алсын нэгэн одны зүг 
  Анир чимээгүй нисэн одно оо, нисэн одно оо
  Нисэн одно оо, нисэн одно оо, нисэн одно оо
Facebook Twitter Google Plus