To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Аавын нөмөр

Хойморь дүүрэн аавынхаа
Хийморьт дулаацаж өслөө дөө
Хормой энгэрт нь эрхэлсээр
Хорвоогийн салхинд жиндсэнгүй

Харцнаас нь жаргал зөөлөн урсаад
Хайрнаас нь ээжийн бүүвэй уянгалаад
Мөнхийн үнэн сургаалтай аав дээр минь
Мөндөр хүртэл хайлж дуслах юм

Нуруу түвшин аавынхаа
Нууцхан хайранд торнилоо доо
Сүлдэн заяатай хийморьт тань
Сүслэн залбирч явъя даа

Нартад ганцхан аавынхаа
Наран энгэрт ургалаа даа
Дөлгөөн түвшин харцанд нь
Дүүрэн жаргалтай амдаръя даа

Facebook Twitter Google Plus