To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Аавын бичсэн захиа

Зүүдний холоос аавын минь бичсэн захиа
Зүрхэн улаан уулсын минь салхийг тээгээд ирлээ
Зүр согоо налсан алс тэртээх нутаг минь дээ
Зүсэр зүсэрхэн бороондоо жаргалтайн дэлгэр гэнээ

Зүүдний холоос аавын минь бичсэн захиа
Зуун шөнөөр зүүдлэгдсэн
Адууны маань тоостой ирлээ

Зүүдний холоос аавын минь бичсэн захиа
Зүйргүй ачтай ээжийн минь хайрыг тээгээд ирлээ
Зөв буруутай амьдралд тэмүүлж яваа намайгаа
Зэргэлдээх айлын хүмүүстэй магтаж ярьдаг гэнээ

Зүүдний холоос аавын минь бичсэн захиа
Зуун шөнөөр зүүдлэгдсэн
Адууны маань тоостой ирлээ

Зүүдний холоос аавын минь бичсэн захиа
Зуун шөнөөр зүүдлэгдсэн
Адууны маань тоостой ирлээ
Наадмын магнай нарийн хээрийн минь эхээс
Наранд тоосоо өргөсөн жороо унага гарсан гэнээ

Facebook Twitter Google Plus