To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хайраар зүсрэх бороо

Асар тэнгэрт бороо цайраад
Аясаар шиврэн газарт буухад
Алгаа тосон хайраар мишээгээд
Алагхан зүрхийг догдлуулж учирсан

Хацар гоо бүсгүй чамтай
Хамтдаа алхсаар дэндүү дасчээ
Хайраар зүсрэх бороонд нороод
Хангал сэтгэл чинийх болжээ

Гэрэлт тэнгэрт үүлс бүрхээд
Гэнэ гэнэхэн бороо шиврэхэд
Гэзгээ норгон бишүүрхэн тормолзоод
Гэгээхэн хайрыг шивнэж учирсан

Ингэн нулимст бороо дуслаад
Илбэж хацарт нь мэлмэрэн асгарахад
Ичингүйрч намайг зөөлөн ширтээд
Итгэл сэтгэлийг эзэмдэж учирсан

Facebook Twitter Google Plus