To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Шүүдрийн ганцхан дусал

Цэн хунгийн далавчин дор бууралхан хорвоо гуниж

Цэцгийн дэлбээ царцсан уудам намрын сард

Цээжин доторх бодол минь шүүдэрт талаар хөвөрч

Чиний зүг цойлсоор шүлгэн давалгаа болжээ

Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал

Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа

Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо

Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ

Халуу дүүгсэн энгэрт чинь болжмор шиг би хоргодоод

Ханхар цээжийг чинь түшин бодлын харгуйд туучиж

Хатуу хорвоогийн шуурганд уруудаж өгсөж үзсэн

Хайрын дарсанд мансуурч унаж босож явсан

Хайрын дарсанд мансуурч унаж босож явсан

Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал

Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа

Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо

Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ

Дуутай орчлонгийн тоосон дунд асаж бадамлахдаа

Дурлалын аагинд шатаж зүрхээ тэлсэн хормоос

Дутахын зовлон амсаж зүгээ олохгүй төөрсөн

Дулимхан заяагаа дагаж зүүдэн хорвоод бүдэрсэн

Дулимхан заяагаа дагаж зүүдэн хорвоод бүдэрсэн

Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал

Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа

Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо

Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ

Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо

Ирмэхийн төдий агшинд оносны гэрч ээ

Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ

Facebook Twitter Google Plus