To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Ээждээ очноо би

Харь холын газраас би ээжийгээ санаж явнаа
Хайртай буурал ээж минь та хүүгээ хүлээн сууна уу
Хайрын ус нь урсахад хүү нь хариад очноо
Хавар эхлэхэд ээж минь та биеэ сайн хичээгээрэй
Өвлийн шөнө урт шүү
Намайгаа зүүдлээрэй
Үүр цайж өглөө болоход
ээждээ очноо би

Хөндлөн холын газраар би ээжийгээ санаж явнаа
Хөөрхий буурал ээж минь та хүүгээ хүлээн сууна уу
Хөөдийн төвөргөөн ойртсоор аав минь ирдэг шиг
Холын газраас хүү чинь би ээждээ очно доо

Хөгжилт хотын гудамжаар би  ээжийгээ санаж явнаа
Дэндүү хайртай ээж минь та хүүгээ хүлээн сууна уу
Туулын ус үерлэхэд хүү нь яваад очноо
Уулын модод нахиалахад та биеэ сайн хичээгээрэй

Facebook Twitter Google Plus