To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

СЭТГЭЛ ДАЛЛАХ НУТАГ

Униар сэмрэн уулс гэрэлтээд
Уужим бодолд шувууд ганганаад
Сэтгэлийн чандаас хавар ирэхээр
Сэм сэмхэн нутаг аа санахиймаа
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өүлэн бүүвэй нугын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгөдийн заяатай амгалан хөдөө минь
Нараа өлгийдөн тэнгэр тэнийгээд
Навчсаа үнэрлэн модод уяраад
Бодлын чандаас хавар ирэхээр
Бороон чимээтэй нутаг аа санахиймаа
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өүлэн бүүвэй нутгын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгөдийн заяатай амгалан хөдөө минь
Нараа өлгийдөн тэнгэр тэнийгээд
Навчсаа үнэрлэн модод уяраад
Бодлын чандаас хавар ирэхээр
Бороон чимээтэй нутаг аа санахиймаа
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өүлэн бүүвэй нугын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгөдийн заяатай амгалан хөдөө минь
Аялгуу хөглөм цэцгэс нь дэлгэрээд
Ардын дуугаа аялаад мордмоор
Аяны шувууд хавраар ирэх шиг
Аавын минь нутаг сэтгэл даллана
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өүлэн бүүвэй нутгийн минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгэдийн заяатай амгалан хөдөө минь

Facebook Twitter Google Plus