To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Аав Алтай хоёр

Сэрүүн Алтайн ууланд минь
Салхины жавар хургахгүй дээ
Сайхан аав минь нутагтаа байхад
Сэтгэлийн наран жаргахгүй дээ
Аав Алтай хоёрыгоо адилхан санах юм даа
Адилхан санах бүрийд минь
Аньсага нүд минь норох юм даа

Босго өндөр ууланд минь
Будан манан суухгүй дээ
Буурал аав минь нутагтаа байхад
Бодлын саран жаргахгүй дээ

Хүй цөглөсөн нутгаа зориход
Хүслийн жолоо алдрахгүй дээ
Аав л тандаа яаран мордоход
Туулах зам минь саатахгүй дээ

Facebook Twitter Google Plus