Цоглог гэрэлтэх

Цоглог гэрэлтэх хар нүдээрээ чи анх танилцсан
Эелдэг даруу аашаараа чи намайг ивээж
Оч шиг бүдэгхэн хайрыг минь дөл болгон бадрааж
Амьдрал хайр дээр тогтох юм гэж чи минь шивнэсэн
Аавын охин ээжийн охин миний хайрт чамайгаа
Чин сэтгэлийн угаасаа дээдэлж явъя даа

Амьдралын бэрх замыг чамтайгаа хамт тууллаа
Ядарч зүдэрсэн үедээ бие биеэ түшээд
Алагхан үрсийнхээ дуунд уярсан айл гэр болъё хоёулаа
Алтан дэлхийн наран доор ханьсан жаргая
Аавын охин ээжийн охин миний хайрт чамайгаа
Чин сэтгэлийн угаасаа дээдэлж явъя даа

Онцолж хэлсэн үгийг чинь ой тойндоо тунгааж
Нэг л олдох амьдралдаа зөв гишгэж явъя даа
Аавын охин ээжийн охин миний хайрт чамайгаа
Чин сэтгэлийн угаасаа дээдэлж явъя даа

Facebook Twitter Google Plus