To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Ижил заяа

Тулганы галаа хамтдаа ноцоож
  Тооноо өргөсөн ижил заяа
  Томоогүй алдааг минь уучилж хайрласан
  Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай

Зүүд заяаны энэхэн орчлондоо
Зүрхэнд харвасан хайрын од минь ээ
Цайлган сэтгэлээр гэгээ татуулсан
Цагаан сүүний өлгий минь ээ

  Тулганы галаа хамтдаа ноцоож
  Тооноо өргөсөн ижил заяа
  Томоогүй алдааг минь уучилж хайрласан
  Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай

Нуураа чимсэн хос ангир шиг
Нөмөр нөмөртөө хоргодон дассан
Хотлын мэлмийг баясган учирсан
Ховорхон заяах эрийн тэнгэр минь

  Тулганы галаа хамтдаа ноцоож
  Тооноо өргөсөн ижил заяа
  Томоогүй алдааг минь уучилж хайрласан
  Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай

Энгэр зөрүү амьдралын нугачаандаа
Түшиг болгон биедээ ууссан
Хатуу зөөлөн сүлэлдэх орчлонг
Хамтдаа туулсан хос багана минь

  Тулганы галаа хамтдаа ноцоож
  Тооноо өргөсөн ижил заяа
  Томоогүй алдааг минь уучилж хайрласан
  Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай
  Тулганы галаа хамтдаа ноцоож
  Тооноо өргөсөн ижил заяа
  Томоогүй алдааг минь уучилж хайрласан
  Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай
  Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай

Facebook Twitter Google Plus