Тогоруутай нуур

Тунгалаг дөлгөөн мандалдаа
Туждаа эрхлээд сарыг хонуулж
Танхилхан зуны шөнөөр
Тэр бидэн хоёрыг ширтсэн
Түмэн зууны домогтой
Тогоруутай нуур хайрын нуур
Тэнгэрлэг заяатай залуусын
Дурлалын үгсээр уярсан нуур аа

Дөлгөөн цэнхэр мандалдаа
Дээдсийн шаргал нарыг эрхлүүлж
Дотно шивнэлдэх үгсээр
Дэлгэр хөвөөнд нь хосууд учирсан
Түмэн зууны домогтой
Тогоруутай нуур хайрын нуур
Тэнгэрлэг заяатай залуусын
Дурлалын үгсээр уярсан нуур аа

Тэнгэр ширтсэн мандалдаа
Түмэн оддыг урин залаад
Тогоруу дуутай сардаа
Тэр бидэн хоёрыг эрхлүүлсэн
Түмэн зууны домогтой
Тогоруутай нуур хайрын нуур
Тэнгэрлэг заяатай залуусын
Дурлалын үгсээр уярсан нуур аа

Facebook Twitter Google Plus