To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Яаж би чамаасаа холдох билээ

Хээгүй занд нь дээлтэйгээ уусчихаад
Хэлсэн үгэнд нь дэндүү итгэчихээд
Энгэр цээжинд нь эрхэлж эрхэлчихээд
Эмнэг цагаан хүслээр дасчихаад
Яаж би чамаасаа холдох билээ ммм
Яаж би чамаасаа холдох билээ
Яаж би чамаасаа холдох билээ аа
Үйлийн үртэй хорвоод учирчихаад
Үнэн үгтэй дуунд нь уярчихаад
Үзүүргүй сэтгэлээ өөрт чинь алдчихаад
Өглөө бүрийд зүүдэлж сэрчихээд
Яаж би чамаасаа холдох билээ ммм
Яаж би чамаасаа холдох билээ
Яаж би чамаасаа холдох билээ аа
Буруутай ч зөв зүрхээ өгчихөөд
Буцааж чадахгүй хайраа алдчихаад
Зөрж чадахгүй зам дээр таарчихаад
Яаж би чамаасаа холдох билээ ммм
Яаж би чамаасаа холдох билээ
Яаж би чамаасаа холдох билээ

Facebook Twitter Google Plus