To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хожимдсон гэмшил

Анх би чамайгаа хараад
Аливаа зүйлийг бодсонгүй явлаа
Өдөр хоног өнгөрөх тусам
Өөрийн эрхгүй чамдаа дасаж дээ

Уучлаарай хайрт минь чи намайг
Уярсан сэтгэлийг ойлгооч
Хайрлаач дээ чи минь хайрт минь
Хайрласан сэтгэлийг ойлгооч

Эхэлж би чамайгаа хараад
Элдэв зүйлийг бодсонгүй л явлаа
Элээсэн өдрүүд өнгөрөх тусам
Энхрий чамайгаа дэндүү гомдоождээ

Уучлаарай хайрт минь чи намайг
Уярсан сэтгэлийг ойлгооч
Хайрлаач дээ чи минь хайрт минь
Хайрласан сэтгэлийг ойлгооч

Facebook Twitter Google Plus