To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Сайн нөхрийн ерөөл

Заяаны сайн нөхрөө гэж чамайгаа
Замын уртад ханилан байж танилаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхээд
Ахан дүүс шиг үнэхээр сайхан даслаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхээд
Ахан дүүс шиг үнэхээр сайхан даслаа

Зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч
Зуун насны халуун төрлөө оллоо
Зуурдын биш ээ үүрдийн учралаар
Зураг нийлсэн сайхан нөхөд боллоо
Зуурдын биш ээ үүрдийн учралаар
Зураг нийлсэн сайхан нөхөд боллоо

Хаана ч явсан дурсан санахаар
Халуун журмын анд найзууд байя аа
Хүссэн цагтаа нэгэндээ түшиг болохоор
Хүнлэг чанараа ариун хадгалж явъя аа

Алтан дэлхийн хамгийн дээдийг
Ашдын жаргалыг чамдаа би хүсье
Амар мэнд санасан ёсоор дэлгэрч
Ахин уулзахын сайхан ерөөл тавья аа
Амар мэнд санасан ёсоор дэлгэрч
Ахин уулзахын сайхан ерөөл тавья аа

Facebook Twitter Google Plus