To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Бид

Аз жаргалаар дүүрэн би инээмсэглээд
Амьдралын минь утга учрал яанам
Өглөө босоход наран ургаж биднийг угтана
Yдэш болоход саран бүйвээлж амьдрал үргэлжилсээр

Хөөрсөн сэтгэлээр би хүүхэд насаа длээ
Хөтөлж төрсөн хүн бүхнээ дурсан явна
Хувь тавилангаар заяасан эх нутагтаа би хайртай
Хорвоод тээж төрүүлсэн ээж таньдаа хүү нь хайртай

Заримдаа би гуниглан суудаг
Зав л гарвал өөртөө зориулж шүлэг бичдэг
Гэхдээ би инээн баясаж хөгж их дуртай
Гэрэлт амьдралыг зөгнөн мөрөөдөж бодох дуртай

Хөөрхөн охидыг би шохоорхон хараад
Хөгжилтэй бодол би өвөрлөж алхаад
Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай

Алив найз минь биднийг зорин ирээч
Амьдралын тэр сайхан бүхнийг чамд шивнэө
Дурласан бол сэтгэлээ бидэнд дэлгээч
Дурлалын тухай дууг чамд зориулъя
 
Facebook Twitter Google Plus