To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Эрээн нуур

Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд
Цээлийн загас өртөөлөн наадсан
Цэлэлзэх мандал нь мөнгөрөн бидэртээд
Цэнгийн нүүдэл хоргодон чуулсан

Алтран шаргалтах элсэн зүмбэртээд
Ариухан дөлгөөн Эрээн нуур аа
Алтан говийн буяныг бялхаасан
Амсар дүүрэн завьяа юу даа

Эртэч адуучин уургаараа даялаад
Эрдэнэт сүргүүд ундаалан налайсан
Идэр залуус учран жаргаад
Инээд баясалд умбан хөгжилдсөн

Алтран шаргалтах элсэн зүмбэртээд
Ариухан дөлгөөн Эрээн нуур аа
Тунамал тэнгэрийг ширтэн талимаарсан
Тунгалаг хархан мэлмий юу даа хө

Сэвшээ салхин элсээ хөлөглөөд
Сэрвээт манхнаа урлан өндөрлөсөн
Сурьхирийн сугсраа шугуйран найгаад
Сэтгэлд чамин үзэмжээ гайхуулсаан

Алтран шаргалтах элсэн зүмбэртээд
Ариухан дөлгөөн эрээн нуур аа
Миний нутгийн сүлдэнд өргөсөн
Мэндийн цэнхэр хадаг юу даа хө

Facebook Twitter Google Plus