Чиний зураг

Үзүүр нь шарласан чиний зургийг
Үзэх бүрийдээ сэтгэл догдолж
Үнгэгдэж гаднах нь илэгдсэн ч гэсэн
Үнэхээр чиний сайхан зураг

Чиний зураг
Tэртээд одсон он жилүүд
Чиний зураг
Toмоогүй багын минь сэтгэл

Чиний зураг
Taсарч унасан сарнай
Taнхил чиний минь сайхан зураг

Харах бүрийд минь чиний зураг
Хайрын дурсамжыг тодхон санагдуулна аа
Хагацаж надаас холдсон ч гэсэн
Хайрт чиний минь сайхан зураг

Энэ л зурагтай чинь хамт
Хүүхэд нас минь надаас холдсон
Эргэж хэзээ ч ирэхгүйгээр
Томоогүй надаас холдон одсон

Чиний зураг
Tэртээд одсон он жилүүд
Чиний зураг
Toмоогүй багын минь сэтгэл

Чиний зураг
Taсарч унасан сарнай
Taнхил чиний минь сайхан зураг

Facebook Twitter Google Plus