Улаан сарнай

Час гэгчийн улаан сарнай
Чиний гарт өгөн зогсохдоо

Өнгөт орчлонгийн түмэн цэцгээс
Өөрийн дуртай улаан сарнайг
Зүг зүгийн олон охидоос
Зүгээргүй чамдаа энэ улаан сарнайг

Хээрийн цэцгийн сайхныг нь шилж
Хэнд ч өгч байгаагүй энэхүү цэцгийг
Хүний охин чиний гарт
Хүсэл хайрын билэг тэмдэг болгон

Дахилт:
Час гэгчийн улаан сарнайг
Чиний гарт өгөн зогсохдоо
Миний хайр чиний хайртай учирч
Мөнхөд гэрэлтэх од шиг гялалзанаа

Facebook Twitter Google Plus