To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Ээжийн бүүвэйн дуу

Зүүдэт шөнийн хорвоо уярааж 

Зүрхнээсээ аялсан ээжийн бүүвэй

Намуун үдшээр   надтай хамт энхрий

Нартын хорвоог уяраан жаргаанаа

Бүүвэй бүүвэй алаг үр бүүвэй

Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй

Одод шөнийн тэнгэрт хунираад

Охиндоо  аялсан ээжийн бүүвэй 

Орчлон хорвоо надтай хамт энхрий

Онгон хайраараа энэрэн жаргаанаа

Бүүвэй бүүвэй алаг үр бүүвэй

Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй

 Бүүвэй бүүвэй алаг үр бүүвэй

Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй

Амгалан шөнийн сарыг  уярааж

Ангаахай хүүдээ аялсан бүүвэй

Аглаг хорвоо надтай хамт энхрий

Ариун хайраараа тэврэн жаргаанаа

Бүүвэй бүүвэй алаг үр бүүвэй

Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй

Бүүвэй бүүвэй алаг үр бүүвэй

Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй

Facebook Twitter Google Plus