To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Гэргийн дуу

Аливаа бүхнээ тандаа зориулж
Айлын хийморийг биедээ шингээж
Аавын хүүг алгандаа энхрийлж
Аз жаргалаа эвлэж сууя даа
Сэтгэлд хүрсэн сайхан таныгаа
Сар жилээр хүлээсэн ч цөхрөхгүй еэ
Амьдралд жигүүр ургуулсан таныгаа
Айлын бэрээс харамлахгүй л байж чадахгүй нь ээ

Ээжийн хүүг элгэндээ тэвэрч эрийн сайхныг танаасаа мэдэрч
Эрдэм ажилд тань хүч нэмэн эршүүд занг тань уярааж явъя даа
Сэтгэлд хүрсэн сайхан таныгаа
Сар жилээр хүлээсэн ч цөхрөхгүй еэ
Амьдралд жигүүр ургуулсан таныгаа
Айлын бэрээс харамлахгүй байж чадахгүй нь ээ

Хүж дэлхийг танаараа овоглосон
Хүүгийнхээ ариун сэвлэгийг
Амраг хайранд залуужин жаргасан
Ариун журамтай ээж байя даа
Сэтгэлд хүрсэн сайхан таныгаа
Сар жилээр хүлээсэн ч цөхрөхгүй еэ
Амьдралд жигүүр ургуулсан таныгаа
Айлын бэрээс ч харамлахгүй л байж чадахгүй нь ээ

Facebook Twitter Google Plus