ААВ УУЛ
	Ургуулан ургуулан бодоход минь
	Уул шиг нөөлөгтэй аав минь дээ хө
	Нутгийн тахилгатай овоо минь
	Нуруутай жаахан Зотол минь ээ хө
	
	Хормой бэлийг нь бараадахгүй
	Холын өндөр уулс ч яах вэ хө
	Араг шиг намхан нутгийн минь уулаа
	Аавын минь төрх бүтэн байна аа хө
	
	Альхан ч тал нь нөмөртэй
	Аав минь та Хүмүүл юмаа хө
	Хайр энэрэлд чинь торнисон би
	Хаа нэгтэй чинь хоргодсон толгод юмаа хө