To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Бүсгүйчүүд

Хасын царайд нь туяа татаад

Хайрын талимаанд нь Туул мяралзаад

Алсхан газраас нь сарнай дэлгэрмээр

Аашны сайхнаас нь саран гэрэлтмээр

Бүсгүйчүүд, бүсгүйчүүд

Ардын үрсийн багш билээ

Бусгүйчүүд, бүсгүйчүүд

Анагаан тэтгэх эмч билээ

Гэртээ ороход нь гэгээ татаад

Гэгэлгэн бүүвэйнд нь хорвоо уяраад

Шөнийн одонд гэрлээ нэмсэн

Шүүдрийн гялбаанд өнгөө тольдсон

Бүсгүйчүүд, бүсгүйчүүд

Уран гартай үйлчин билээ

Бүсгүйчүүд, бүсгүйчүүд

Улсдаа цуутай саальчин билээ

Насанд ганцхан хайраа тэтгээд

Нартад заяасан хань минь гэгдээд

Өргөө гэрийг өөд нь татсан

Үрсийн жаргалаар өнөд ивээсэн

Бүсгүйчүүд, бүсгүйчүүд

Зүрхэнд оршсон

дагина билээ

Бүсгүйчүүд, бүсгүйчүүд

Зүүдэнд ургасан наран билээ

Facebook Twitter Google Plus