Мартагдашгүй хайр

Эрдэнийн тансаг Юмдүүжин цэцгүүд

Ишин дээрээ найгавч элэгдэнэ шүү дээ

Энгэр зөөлөн хайрыг сэмрээх Оюунанаа бүсгүй

Элэг дэвтээх аашаараа эргэж дахин төрөхгүй шүү дээ

Сартай мөнхрөх хонгорзул цэцгүүд

Салхиндаа ганхавч гандана шүү дээ

Унаган багын дурсамж задлах Оюунанаа бүсгүй

Уяхан зүрхний аашаараа

Ухаан бодлоос гарахгүй шүү дээ

Хорвоод мөнхийн Вансэмбэрүү цэцгүүд

Хосоороо дэлгэрсэн ч хонгортоно шүү дээ

Ховорхон заяаг минь тэгшлэх Оюунанаа бүсгүй

Хонгор багын аашаараа хайранд минь эргэж төрөхгүй шүү дээ

Хатан дэлбээт Дүнжингарав цэцгүүд

Харзны усанд есийн жавраар ч цэцэглэнэ шүү дээ

Хайрыг бадраах насны дурдатгал Оюунанаа бүсгүй

Халуун цээжээ эгшээсэн ч хайрлахын заяа дуусахгүй шүү дээ

Хайрыг бадраах насны дурдатгал Оюунанаа бүсгүй

Халуун цээжээ эгшээсэн ч хайрлахын заяа дуусахгүй шүү дээ

 

Facebook Twitter Google Plus