To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Зүрхний уяа

Шүүдэр сондруу өвсөн шугуй
Шөнийн талдаа өдөн нөмрөг
Ханийн болзоонд намайг дуудсан
Хайрын шивнээ үндэс сэрээнэ

Замбуулинд учрахгүй байхын аргагүй
Залуу нас дурлалын дуу минь
Ганцхан мөчид холдохын аргагүй
Гал халуун зүрхний уяа

Энх мэндийн дуунд уяраастай
Эргэх хорвоо үүрдийн минь заяа
Нялх цэцгийн хатан бүүвэйтэй
Номин дэлхийн хайрын өлгий

Насан туршийн ашдын жаргал
Наранд аялах алсын цараатай
Үрээ бүүвэйлэн өсгөх чөлөө
Үйлс тэтгэн үржин дэлгэрээстэй
Facebook Twitter Google Plus