To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Манай адуу

Хулангийн сүрэг шиг хул адуу
Хуйларах салхи шиг хээр адуу
Уургалж барихад ороо ч бий
Унаад морьдоход жороо ч бий

Дахилт
Зүс зүс нь бүрдсэн
Зүр хүлгийн шинжтэй
Саран дэвсгэртэй хас тамгатай
Шагай шиг хэдэн адуу
Манай адуу

Тахийн удамтай хонгор адуу
Талын салхи шиг зээрд адуу
Ухаа хонгорын удам ч бий
Улсын наадмын түрүү ч бий

Дахилт
Зүс зүс нь бүрдсэн
Зүр хүлгийн шинжтэй
Саран дэвсгэртэй хас тамгатай
Шагай шиг хэдэн адуу

Хангайн буга шиг халиун адуу
Хааны хүлэг шиг загал адуу
Буруу зөвгүй номхон ч бий
Булигаж бусгах омголон ч бий

Дахилт
Зүс зүс нь бүрдсэн
Зүр хүлгийн шинжтэй
Саран дэвсгэртэй хас тамгатай
Шагай шиг хэдэн адуу

Facebook Twitter Google Plus