To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Гүйгүүл морь

Шингэх нарны туяагаар
Шивээн толгой сүвлээд
Ижлээ захлан идээшиж
Нутгаа зорин тэмүүлсэн

Газар үнэрлэн өргөж яваа
Ганц морыг битгий үргээ
Эхийнхээ хээлэнд зарагдсан унага аа
Ижлээ орхин нутгаадаа гүйж явна аа

Айдас жихүүдэс хургасан
Аян замынхаа тоосыг
Бусдын нутгийн салхинд
Бутартал шилгээж үргээсэн

Эх нутгийнхаа хөрсөн дээр
Нуруугаа амрааж хөрвөөж
Үүрийн шувуудыг жиргэтэл
Үүрсэн янцгааж ижилдсэн

Facebook Twitter Google Plus