Уянга цагаан хуруу

Намираа хоргой нэхийний
Найгал сорыг жигдлэхдээ
Наран ургуулж утас сvвлэх
Наалинхай чиний савхан хуруу

Тансаг хилэн нэхийгээ
Татан тавин мэтгэх
Учиг сvвлэх сvмбэн хуруу
Уянга єргєх лимбэн хуруу

Сахлаг хамбан нэхийний
Шаглаа оёог тааруулан
Саран ургуулж угалз ороох
Сайхан чиний уран хуруу
Дахилт

Жийжvv торгон нэхийний
Зvсийг хоршин мэтгэхдээ
Хорвоог уярааж vйлс дээдлэх
Хонгорхон чиний уянга хуруу

Facebook Twitter Google Plus