Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ

Орчлонгийн тансагхан цэцэгнээс
Таны минь үнэр гоё
Хүн бүрийн инээмсэглэлээс
Хамгийн хөөрхөн нь таны мишээл
Алтан нарны ээх нь халуун боловч
Амин ээжийн минь хайртай яаж зүйрлэх вэ?
Үүрдийн үүрд үрээ л гэсэн
Үзэсгэлэн гоо ээждээ би хайртай
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Гудамжинд зөрж өнгөрөх хүн бүхэнд
Гэрэл гэгээг та бэлэглэнэ
Бүсгүй хүний ариун хайраар
Бүлээцүүлж хорвоог бүүвэйлэн уяраана
Цэнгэг тунгалаг мөнхийн рашаан байлаа ч
Цагаан сүүний тань шидтэй яаж зүйрлэх вэ?
Үргэлжийн цэл залуугаараа
Үлэмжийн төгс ээждээ би хайртай
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Энэ л өдөр хорвоо дэлхий дээр
Хайртай ээж минь та мэндэлсэн билээ
Хүслээ бодоод лаагаа үлээ ээжээ
… таньдаа хайртай
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Бурхад таныг минь ивээг ээжээ
Хайртай

Facebook Twitter Google Plus