Баярлана даа

Сэрүүхэн хорвоод төрсөн болохоор
Сульдаж, эндэх л байлгүй дээ
Сайхан халуун сэтгэл байвал
Санасан бүхэн саадгүй бүтнэ дээ

Бие биедээ түшиг болоод
Элэг бүтэн цэнгэл эдлээд
Энх тунх амьдарч байвал
Баярлана даа ... баярлана даа ...

Хатуухан хорвоод тэнийсэн болохоор
Халирч шантрах байлгүй дээ
Халамж энэрэл дүүрэн байвал
Хайртай бүхэн жаргал эдлэнэ дээ

Бие биедээ түшиг болоод
Элэг бүтэн цэнгэл эдлээд
Энх тунх амьдарч байвал
Баярлана даа ... баярлана даа ...

Бурханд даатгаад зальбирдаг болохоор
Буян хишиг нь дагалгүй дээ
Хүн хүнийхээ дэмэнд амьдарвал
Хүсэн бүхэн ерөөлөөр болно доо

Бие биедээ түшиг болоод
Элэг бүтэн цэнгэл эдлээд
Энх тунх амьдарч байвал
Баярлана даа ... баярлана даа ...

Facebook Twitter Google Plus