Аархал

Ембүү мөнгөн сарнаар нь
Ажнайн салхинд исгэрээд
Есөн булгийн усыг ээ
Цалгиулж явсан хийморь байн аа

Тэсийн гол гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна

Газар газрын баячуултай
Арилжаа гүйлгэн тодроод
Галав шанхын говийг ээ
Шуугиулж явсан аархал байна

Тэсийн гол гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга говь шанхийн
Арагмагийн тоос дээлэнд минь байна

Азтай одтой төрсөн юм гэж
Аавынхаа нэрийг дуурсгаад
Хөхий хааныг ардаамаар
Хөлчүү явсан удаа байн аа

Тэсийн гол гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга говь шанхын
Аргамагийн тоос дээлэнд минь байна

Гулууз гулууз мөнгийг ээ
Богцон дотроо харшуулаад
Гурван үеийн буяныг ээ
Арвижуулж ирсэн омог байн аа

Тэсийн гол гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна

Facebook Twitter Google Plus