Мартахгүй

Нимгэн улаан уруулынхаа мартагдашгүй амтыг наддаа
Нэг биш удаа өгсөнийг чинь хэзээ ч мартахгүй ээ
Нэг л мэдэхэд зөрүү замаар салан одохыг мэдсээр байж
Нисэх мэт хүүхэд шиг баясаж явсныг чинь мартахгүй ээ

ДХ: Зөрж зүрхэлсэн сэтгэлдээ болзоот учралаа хүсэмжлэн
Зөндөө удаан хүлээсэн хором бүрийг мартахгүй ээ
Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийнхээ товчийг тайлсан
Зүйрлэшгүй сайхан тэр л мөч анхны шөнийг мартахгүй ээ

Харцанд чинь бүдэрсэн азтай аавын хүүгээс
Харамлах сэтгэл төрснийгөө зөвтгөж явснаа мартахгүй ээ
Хаашаа ч эргэж магадгүй хэлтгий заяагаа мөнхлөх гээд
Харамлаж суугаад алдахдаа уйлж сууснаа мартахгүй ээ

ДХ: Зөрж зүрхэлсэн сэтгэлдээ болзоот учралаа хүсэмжлэн
Зөндөө удаан хүлээсэн хором бүрийг мартахгүй ээ
Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийнхээ товчийг тайлсан
Зүйрлэшгүй сайхан тэр л мөч анхны шөнийг мартахгүй ээ

Амьдралд минь ирэхэд өнчирч хоцрохоо мэдсээр байж
Аминчхан сэтгэлдээ чамайгаа хайрласнаа мартахгүй ээ
Алхам алхамаар надаас холдох хувь заяа минь
Айлын болоод явахад чинь зүрхэндээ уйлснаа мартахгүй ээ

ДХ: Зөрж зүрхэлсэн сэтгэлдээ болзоот учралаа хүсэмжлэн
Зөндөө удаан хүлээсэн хором бүрийг мартахгүй ээ
Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийнхээ товчийг тайлсан
Зүйрлэшгүй сайхан тэр л мөч анхны шөнийг мартахгүй ээ

Facebook Twitter Google Plus