Дайчдын аяны дуу

Дорнын тэнгэрт утаа манараад
Довтолох салхи улам ширүүсэн
Эрийн ёсоор тангаргаа давтаад
Эрэлхэг дайчдын цувуу хөвөрнө
Бидний санаа нэгэн чигтэй
Бидний алхаа нэгэн жигдээ
Аранзал тугийн намираан дор
Амраг чи минь зүрхнээ оршино
Алтан үсэгтэй захиа бүхэн
Анхны учралыг тодхон сануулна
Миний тушаал жирийн цэрэг ээ
Миний хаяг Халхын гол оо
Өссөн нутгийн алхам ч газрыг
Өстөн дайсанд алдах ёсгүй
Эхийн хайр янагийн харцыг
Энхийн нарнаас алгах ёсгүй
Дайны галыг даран унтраагаад
Дархан ялалтаар тугаа мялаана

Facebook Twitter Google Plus