To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Наран гэрэлт хань

Алтан нарны туяа нь
Цацардагаараа цацарна даа хє
Азын ерєєлт хань минь
Тvшдгээрээ тvшинэ дээ хє

Зураг нийлсэн ханиа би
Зуун зуун жилээр хайрлана даа
Намбалаг сайхан ханиа
Насан туршдаа дээдэлнэ дээ хє

Хонхон ягаан цэцэгс нь
Дэлгэрдэгээрээ дэлгэрнэ дээ хє
Хорвоод ганцхан хань минь
Дэргэд суугаад мишээнэ дээ хє

Наран гэрэлт ханиа би
Намжаа дэлхийд онцолно доо
Тєєрєг нэгтэй ханиа би
Тvмэн жилдээ жаргаана даа

Гэгээн зуны болзоогоо
Дурсдагаараа дурсана даа хє
Гэрийн гэгээ хань минь
Дууны эгшгээр уяраана даа хє

Зураг нийлсэн ханиа би
Зуун зуун жилээр хайрлана даа
Намбалаг сайхан ханиа
Насан туршдаа дээдэлнэ дээ хє

Єврийн хангайн тэнгэр
Цэлийдгээрээ цэлийнэ дээ хє
Єндєр халхын хань минь
Єєдрєг амьдрал заяаж дээ хє

Наран гэрэлт ханиа би
Намжаа дэлхийд онцолно доо
Тєєрєг нэгтэй ханиа би
Тvмэн жилдээ жаргаана даа

Facebook Twitter Google Plus