Хайр буруугүй

Сайхан төрсөн чи буруугүй
Сэтгэл алдарсан би буруугүй
Дурлалын заяатай гэгээн орчлонд
Учралдаа шатсан зүрх буруугүй

Буруугүй
Чи буруугүй
Буруугүй
Би буруугүй
Буруугүй
Би буруугүй
Буруугүй
Хайр буруугүй

Уяхан хөөрхөн чи буруугүй
Уярч хайрласан би буруугүй
Нүгэлд санаагүй учралдаа согтоогүй
Нэгээхэн зүрх орчлонд үгүй

Буруугүй
Чи буруугүй
Буруугүй
Би буруугүй
Буруугүй
Би буруугүй
Буруугүй
Хайр буруугүй

Хайртай байсан би буруугүй
Хадамд гарсан чи буруугүй
Хагацъя  л гэж хагацаагүй сэтгэлээ аргадаад
Харцаараа учирдаг тавилан буруугүй

Буруугүй
Чи буруугүй
Буруугүй
Би буруугүй
Буруугүй
Би буруугүй
Буруугүй
Хайр буруугүй

Facebook Twitter Google Plus