Санаандгүй

Санаандгүй чамтай би учирсан

Сайхныг чинь харангуутаа мэдсэн

Сэтгэл минь өөрийн эрхгүй тэмүүлж

Сэргэлэн чиний нүдийг эгцлэн харсан

 

Хайрлах гэж чамтай би учирсан

Харцыг чинь харангуутаа уярсан

Амьдралд би өөрийн эрхгүй тэмүүлж

Алагхан хорвоог чамтайгаа хамт туулъя аа

Facebook Twitter Google Plus