To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хөлчүү сэтгэл

Хүрээ цавьдар морь минь ээ
Үүрсэн эвшээж эрэгцээд байна
Гарсаар орсоор хүлээнэ үү хө
Газар товчлон очмоор байна
         Айргаа хө шоволзуулан хуруудаж дэмбээдсэн
         Аялгуутай намраараа чамдаа яараад байна
Унаган борлог морь минь ээ
Цойлон тэгшрээд хөнгөн байна
Уулзахын совиндоо хөтлөгдсөн
Сэтгэл гэгэлзээд хөлчүү байна
        Айргаа хө шоволзуулан хуруудаж дэмбээдсэн
        Аялгуутай намраараа чамдаа яараад байна
Шүхэр хээнцэр цэцгүүд нь
Шүүдрээ шилгээж бүжлээ байна
Өвсний сөлтэй хөтлөөрөө
Өөрийн минь зөрлөг тодроо байна
        Айргаа хө шоволзуулан хуруудаж дэмбээдсэн
        Аялгуутай намраараа чамдаа яараад байна

Facebook Twitter Google Plus