Сонголт киноны дуу

Хөөр баяраар дүүрэн цайлган хүүхдүүд
Холын замд хамтдаа гарсан
Дуу хуурын аялгуу эгшигэнд уяраад
Дурлалыг хүлээж хүснэ
Хайр хайрын дээдээр хорвоод мэндлээд
Хонгорхон нас аа үдлээ
Зуурдын хорвоог чамтай л туулахсан
Зуун жил хамтдаа байхсан
Дх:
Хааш, хааш дагуулахыг мэдрэхгүй ч дурлана
Хаа хүрэх ээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр, хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ
Чи минь минийх шүү үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү хайраа чи минь хайранд итгээрэй

Бүүр тэртээх дээдсийн ерөөл хүслээ
Бүтэн заяанд амьдрал үүснэ
Найр найрын цэнглээр хорвоог баясгаж
Насны хань минь байгаач

Дх

Хааш, хааш дагуулахыг мэдрэхгүй ч дурлана
Хаа хүрэх ээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр, хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ амьдрал цэцэглэнэ

Facebook Twitter Google Plus